Dark Light
Нийгэм | 2021-02-02

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байна.

Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, 2 улсын яллагч, бусад оролцогч 29 бөгөөд нийт 62 хэргийн оролцогч байгаа бөгөөд өмнө нь товлогдсон шүүх хуралдаан “Ковид-19” цар тахлын улмаас 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нар “Ковид-19” цар тахлын улмаас тусгаарлалтанд байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22