Dark Light
Нийгэм | 2021-02-02

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтнууд “Эрүүл аюулгүй ажиллагаа” цахим сургалтад хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: 1 person, indoor

Өнөөдөр буюу /2020.02.02/-нд МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, Сургалт, Судалгааны төвөөс Монголын Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтнуудын ҮЭ-ийн холбоотой хамтран  Эрүүл аюулгүй ажиллагаа цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Монголын Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын идэвхтэн сонгуультан 69 хүн оролцлоо.

Image may contain: 1 person, screen

Сургалтын эхэнд МОСНААҮА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам нээлтийн үг хэлж, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, Сургалт, Судалгааны төвийн захирал М.Ганаа  “Ковид-19 цар тахлын үеийн үйлдвэр, ААНБ, ажиллагсдын эрүүл,  аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт, мэдээлэл өгөв.

Энэ үеэр МОСНААҮА-ны ҮЭ-ийн холбооны дарга Жавзандулам хэлэхдээ” Өнөөдөр бид бүхний өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал “Ковид 19” хэмээх цар тахлаас сэргийлж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж сурах нь маш чухал байна. Зөвлөмж мэдээлэл хэдий хангалттай байгаа ч эдгээрийг байгууллага дээр хэрэгжүүлж, хамт олныг удирдан чиглүүлэх, манлайлах үүрэгтэй ажилтнуудад сургалт өгч чадавхжуулах шаардлагын үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, гишүүн байгууллагуудынхаа мэргэжилтнүүд болон анхан шатны хороодын дарга нарыг оролцуулж байна. Байгууллага бүр “Коронавируст /COVID-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний журам”-тай байх, халдварын тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө хамгаалах хэрэгслүүдийг хэрхэн ашиглах, мэдээллийг хэнд өгч, хаашаа хандах гэх мэтчилэн өнөөдрийн сургалт бид бүхний амьдралд илүү ойр байх болно. Бид гэртээ өрхийн гишүүнийхээ хувьд, байгууллага дээрээ нэгж ажилтны хувьд, гадагшаа гарвал иргэн хүнийхээ хувьд бүгд мэдлэгтэй, хариуцлагатай байх нь энэхүү цар тахлаас сэргийлэхэд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм” гэлээ.

Үргэлжлүүлэн ХССТ-ийн Багш арга зүйч Б.Насанжаргал  “Ажлын байран дээр Корона вирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний журам”-ын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед яаралтай авах арга хэмжээний талаар өгүүлсэн видео бичлэгийг нийт сургалтад оролцогчдод үзүүлж танилцуулснаар энэ удаагийн “Эрүүл аюулгүй ажиллагаа” цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22