Тодруулбал: Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн анхан шатны тусламж үйлчилгээний баг 2021.02.01-ны өдрийн 15:00 орчимд дуудлагыг хүлээн авч очиход иргэн ... нь эхнэрийн хамт гэртээ осгосон байдалтай, яндангынхаа сойлтыг шахсан байсан бөгөөд газар дээр нь үзлэг хийснээр нөхөр нь нас барсныг тогтоожээ. Харин эхнэр нь ухаангүй байдалтай байсан байна. Үенч сумаас очсон үзлэгийн баг газар дээр нь ажиллаж эхнэрийг нь сумын төвийн эмнэлэгт хүргэж шаардлагатай эмчилгээг хийж түргэн шуурхай арга хэмжээ авчээ. Талийгаачийн эхнэрийн бие дээрдсэн гэв. Албаны эх сурвалжийн мэдээлснээр зуухнаас нь хэд хэдэн чулуу гарч ирсэн гэлээ. Талийгаач нь Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн малчин юм байна. Эднийх сумын төвөөс 10 орчим км-т амьдардаг байжээ.
Тус сумын хэсгийн төлөөлөгчид үзлэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.
АДМИН








Нийгэм





