Dark Light
Нийгэм | 2021-02-02

БШУ-ны сайдтай уулзаж боловсролын салбарын багш, ажиллагсдын цалин хөлсний талаар хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Image may contain: 1 person, sitting

МБШУ-ны ҮЭ-ийн холбоо БШУЯ-нд хандан албан бичгийг 2021.02.01-ний өдөр хүргүүлж Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзаж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Тус уулзалтанд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар байлаа.

Уулзалтаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ 2021.01.01-нээс нэмэгдсэн асуудалд тус холбооны байр суурийг илэрхийлж боловсролын салбарын багш, ажиллагсдын цалин хөлсний талаар хэлэлцлээ.

МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл

1) Багш ажиллагсдын нийгмийн баталгаа, хамгаалалыг  Боловсролын салбарын шинэ эрхзүйн шинэчлэл, боловсролын ерөнхий хууль түүнийг дагалдан гарч буй хуулийн төсөлд тусгасан асуудлаар,

2) Улсын 2 талт хамтын хэлэлцээр, нэмэлт өөрчлөлт оруулах, 2020 оны биелэлт дүгнэлтийг тооцох

3) ЕБС, СӨБ-ын багш нарыг цахим сургалт явуулж буйтай холбоотойгоор нөүтбүүк олгох асуудлыг шийдвэрлэх талаар

4) Монголын Боловсрол, ШУ-ны салбарын багш, ажиллагсдыг "Орон сууцжуулах" асуудлыг 2021.02.03-ны Засгийн газрын хуралдаанд оруулахаар тохиролцлоо.

5) БШУЯ-тай МБШУ-ны ҮЭХ-ны хамтран хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэх цаашлаад илүү үр дүнд хүргэхээ илэрхийллээ.

6) Мөн бусад асуудлуудаа албан бичгээр өөрт нь гардуулан өглөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22