Дархан-Уул аймгийн Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу байгууллага, аж ахуйн нэгжүүд нийт ажилчдынхаа 30%-ийг коронавирусийн түргэвчилсэн оношлуурт хамруулах чиглэл өгсөн.
Энэ дагуу “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь түргэвчилсэн оношлуурт 519 ажилтан албан хаагчдаа энэ сарын нэгний өдөр хамруулжээ.
Шинжилгээнд Төмөртолгойн уурхайн-213, үйлдвэрийн-269, гэрээт компанийн-22, Модерн Номадс ХХК-15 нийт 519 ажилтан хамрагдсан байна.
Шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарч “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
АДМИН








Нийгэм





