Улсын онцгой комиссын хурал өнөөдөр 18.00 цагт эхэлж, дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх шийдвэр гаргаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирус цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл, цааш авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл, нийслэлд бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчилсэн байдлаар тогтоох, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Эрүүл мэндийн яамнаас нийслэл хотыг энэ сарын 6-наас эхлэн 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК-т хүргүүлсэн.
Харин УОК-ын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжээгүй байна. Гэхдээ ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд маргааш дахин хуралдаж хэд хоногоор хөл хорио тогтоохыг эцэслэн шийдэх юм байна. УОК-ын хуралдаанаар 10 хоног хөл хорио тогтоох санал яригдсан бөгөөд энэ хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар шийдвэрийг маргааш гаргахаар болжээ. УОК-ын гишүүд хөл хорио тогтоох саналыг дэмжиж байгаа ч хэд хоног тогтоох, ямар арга хэмжээ авахыг маргааш шийдэх юм.
АДМИН








Нийгэм





