2021.02.03, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 21. ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2021.02.03, Лхагва гараг
Наран ургах шингэх: 8.17-18.55
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
АДМИН








Нийгэм





