ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулж байна. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Нэгдүгээр сарын 13-ны өдөр НӨАТ-ын сугалаанд хяналт шалгалт хийлээ. 2018 оноос хойш IT-ийн ажилтан удаа дараа буюу 36 удаа сугалаанд хожсон гэх мэдээлэл олон нийтэд тархаад байсан.
Тухайн сугалааны тохиролын газар дээр нь ажилдаг 47 ажилчин давхардсан тоогоороо 97 удаа сугалаанд оролцоход 3,300,000 төгрөг хожсон байгаа юм. Хамаарал бүхий 961 ажилтан, тэдний гэр бүлийн хүмүүст 10-аас дээш удаа 10 сая төгрөгөөс дээш хонжвор хожсон байна уу, 2 сая төгрөгөөс дээш хонжворыг 2-оос дээш удаа хожсон эсэхэд шалгалт хийхэд нэг удаа 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Тиймээс IT-ийн ажилтан, хамаарал бүхий ажилтнууд албан тушаалаа ашиглан мөнгө хожсон зөрчил илрээгүй ч болиулах саналыг хүргүүлнэ.
Эдийн засгийн тооцоололоос хамаарч буцаан олголтын 2 хувийг 4,5 болгож дээшлүүлэх тал дээр судалгаа хийж ажиллана" гэлээ.
АДМИН








Нийгэм





