Dark Light
Нийгэм | 2021-02-03

АОК: Хоёрдугаар сарын 9-ний 09.00 цагаас эхлэн зах, үйлчилгээний төвүүд ажиллахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 9-ний 09.00 цагаас эхлэн зах, үйлчилгээний төвүүд ажиллахгүй болохыг мэдэгдлээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар энэ сарын 9-ний өглөөний 09.00 цагаас хүнсний дэлгүүрээс бусад бүх үйлчилгээний газрууд болон зах ажиллахгүй мөн өдрөөс аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.  Түүнчлэн архи согтууруулах ундааг энэ сарын 3-8-ны өдрийг дуустал 09.00-18.00 цагийн хооронд худалдахыг зөвшөөрөв. 

Түүнчлэн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш голомтын бүс нутгаас аймагт ирсэн иргэдийн гэрийн ажиглалтын хугацааг 14 хоног болгон сунгасан тухай танилцуулав.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22