Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 2-ны өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 15897 хүнд PCR шинжилгээ хийснээс 27 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ.
Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Тусгаарлалтанд байсан хүмүүс байна
ЖиБи товерт байрладаг ББСБ-ын голомт, Гутлын цехтэй холбоотой голомт, БЗД-ийн голомт идэвхтэй байна.
Дарь эхийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн байр, БЗД-ийн нийтийн байр, 13-р хороололын оюутны байрны хажууд байрладаг "Нүүдэлчин" цайны газарт халдвар илэрсэн
СХД-ийн 21-р хороонд байрладаг Содон хорооллын супермаркетаас халдвар илэрсэн" гэлээ.
АДМИН








Нийгэм





