Нийт 15897 хүнд PCR шинжилгээ хийснээс 27 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрсэн байна. Эдгээр тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1859 болов.
Мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа нэмэлт мэдээлэл өглөө. Тэрбээр "Батлан хамгаалахын их сургуулийн хоёр алба хаагч Коронавирусний халдвар авсан. Нэг албан хаагчийн гэр бүл халдвар авч нийт тус голомтоос 5 тохиолдол бүртгэгдээд байна. Тухайн хоёр алба хаагчийн ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Тандалт, шинжилгээний үйл явц үргэлжилсээр байна" гэлээ.
АДМИН








Нийгэм





