Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Нийслэлийн удирдлагууд "Шархад" дэд төвийн бүтээн байгуулалтыг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх зорилгоор уулзлаа.
"Шархад" дэд төв нь инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэж Баянзүрх дүүргийн гэр хорооллын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, иргэд ус, дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой.
Мөн дэд төв ашиглалтанд орсноор иргэдийг орон сууцжуулах, цаашлаад эмнэлэг, сургууль барих хүртэл томоохон төслүүд хэрэгжинэ. Түүнчлэн гэр хорооллын өрх айлууд төрийн үйлчилгээ, худалдаа, банк санхүү, даатгал бусад үйлчилгээг заавал тамгын газар ороогүйгээр илүү ойроос, амар хялбараар авах нөхцөл бүрдэх юм.
АДМИН








Нийгэм





