Dark Light
Нийгэм | 2021-02-03

С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тамга хэрэглэх эрхгүй болохыг нь тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тамга хэрэглэх эрхгүй болохыг нь тогтоолоо. Мөн Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байсан тамгыг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүллээ.

Ингэснээр Ардчилсан нам дээр хэрэглэгдэж байгаа тамга сэргээгдэж хоёр тамганы асуудал дуусгавар болж байна. Цаашид Улсын бүртгэлийн байгууллага Улс төрийн намын тухай хууль зөрчиж намын тамгыг өөр этгээдэд өгөх замаар хагарал үүсгэдэг, зохисгүй үйлдэл бүү давтагдаасай гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа онцлон  тэмдэглэсэн юм. Ийнхүү Ардчилсан намын тамгатай холбоотой маргаан эцэс болж байна.

 

Эх сурвалж: Ардчилсан нам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22