2020 оны шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг Монгол улсын шүүх байгууллагаас танилцууллаа. Нийт 13380 хүн 2020 онд ял шийтгүүлсэн байна.
Монгол Улсын шүүх 2020 онд 100258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 13465, иргэний 53678, захиргааны 1524 хэрэг нийт 68667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13380 хүн, 5 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1412 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1666 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 0.3 хувиар, иргэний хэрэг 10281 хэргээр буюу 23.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна.
Давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2702, зөрчлийн 516, иргэний 3436, захиргааны 1476 хэрэг, нийт 8013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1104, захиргааны 709 хэрэг нийт 2498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.
АДМИН








Нийгэм





