Dark Light
Нийгэм | 2021-02-03

С.Амарсайхан: Цаашдаа эдийн засгаа хэвийн авч явах томоохон зорилт тавин ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК Цагаан сарын баяртай холбоотойгоор тогтоох хөл хорио болон коронавирусийн халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Тэрээр: "Уламжлалт цагаан сарын өдрүүдээр нийслэл Улаанбаатар хотод бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн хүрээнд арга хэмжээ авна. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна. Мөн цагаан сараар халдвар тарах их магадлалтай байгаа учир та бүхнийг ойлгоно гэж найдаж байна. Хөл хорионы хугацааг хоног өнгөрөөх, цаг үрэх байдлаар өнгөрөөхгүй. Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс ахмад настнууддаа эрсдэл үүсгэхгүй байхыг иргэддээ уриалж байна. Тодорхой хугацааны дараа аюулгүй орчинд золгох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд тодорхой кампанит ажлуудыг явуулна. Тийм учраас та бүхэн минь цахимаар цагаан сараа хийх хэрэгтэй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22