Dark Light
Нийгэм | 2021-02-03

С.Амарсайхан: Хөл хорионы үеэр "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорио тогтоож буй шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Айл болгон аав, ээж, хамаатан садан руугаа очиж уулздаг, бие биеэ гэртээ урьдаг. Одоогийн нөхцөл байдал хүнд байгаа учраас ард иргэд ойлгоно гэж итгэж байна. Цар тахлын үед ахмад настан илүү хүнд өвчилж, амь нас нь хохирч байгаа тохиолдол их байна. Энэ өвчний ард гарчихвал хэзээд бид эрүүл энх уулзаж болно. 

Өнөөдөр иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд УОК, ЗГ-ын гаргасан шийдвэрийг дагаж мөрдсөн ард иргэддээ баярлалаа.

Хөл хорионы үеэр өдөрт гарч буй тохиолдлуудын тоог 3-4 дахин бууруулах зорилготой байна. Нэг хаалга-нэг шинжилгээг авч эхэлнэ гэсэн ажлуудыг төлөвлөөд байна"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22