Dark Light
Нийгэм | 2021-02-03

С.Амарсайхан: Хөл хорионы хугацааг хоног өнгөрөөх, цаг үрэх байдлаар өнгөрөөхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж гаргасан шийдвэрүүдээ танилцуулж байна. 

Шадар сайд С.Амарсайхан "Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна.

Хөл хорионы хугацааг хоног өнгөрөөх, цаг үрэх байдлаар өнгөрөөхгүй. Коронавирусийн халдвар ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс ахмад настнууддаа эрсдэл үүсгэхгүй байхыг иргэддээ уриалж байна. Тодорхой хугацааны дараа аюулгүй орчинд золгох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд тодорхой компанит ажлуудыг явуулна. Энэ өвчний ард гарчихвал настан буурлуудтайгаа хэзээд уулзаж болно" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22