УОК Цагаан сарын баяртай холбоотойгоор тогтоох хөл хорионы үеэр ямар байгуулгуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллэж байна.
Тэрээр"Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.
Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс оролцох болно" гэлээ.

АДМИН








Нийгэм





