Dark Light
Нийгэм | 2021-02-03

Д.Сумьяабазар: Цар тахалтай бид зэрэгцэн амьдрахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УОК-оос гарсан шийдвэртэй холбогдуулан НОК-ын гишүүдэд үүрэг чиглэл өгч байна. Тэрбээр "Нийслэлийн 9 дүүргийн удирдлагуудад дараах үүргийг өгч байна. Цар тахалтай бид зэрэгцэн амьдрах шаардлага гарлаа.

Олон нийтэд үйлчилдэг байгууллагууд эрсдлийн менежментүүдээ сайн тооцоолох хэрэгтэй. Нийслэлийн захиргааны төв байгууллагууд, МХЕГ, Эрүүл мэндийн байгууллагууд үүнд хяналт шалгалт хийж хамтран ажиллах шаардлагатай. 

Эдийн засгийг хэрхэн сэргээх тал дээр анхаарч ажиллана. Иргэд өвдөж үхэх үү, өлсөж үхэх үү гэдэг дээр тулсан байна. Бидний хэрэгжүүлж ажиллах ёстой ажил бол цар тахлын үед эдийн засгаа хурдан хугацаанд сэргээж авах ёстой бүх арга хэмжээг ажиллах ёстой.

Эрүүл мэндийн салбарт мөн анхаарлаа төвлөрүүлж ажиллана. Эмнэлгийн байгууллагуудад нэн шаардлагатай зүйлсийг хангаж, халдвар хамгаалалын нөхцөл байдлыг сайтар хянаж ажиллах хэрэгтэй байна. 

Агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр эрсдэл үүсээд байна. Үүнд шинжлэх ухаанаар хандаж мэргэжилтнүүд судалж ажиллана. 

Тусгаарлах байрууд буюу зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэм хэрхэн хэрэгжиж байгаад хяналт шалгалт хийж ажиллана. Хариуцсан ажилтнууд МХЕГ болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд үүнд анхаарал тавьж ажиллах ёстой.

Цар тахлыг иргэн бүрийн оролцоотой давж гарна. Улаанбаатар хотод үүсээд буй 30 гаруй голомтыг хурдан хугацаанд хумиж авах ёстой юм. Мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллах ёстой гэсэн үүргийг өгч байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22