ЭМЯ-с цаг үеийн мэдээлэл хийлээ.
Шинээр 31 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1890 болов. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 30 голомт байсан бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 томоохон шинэ голомт үүссэн байна.
"Амгалан" амаржих газарт өнөөдөр өглөө халдвар илэрч шинэ голомт үүсчээ. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эгзэгтэй цэгийн шинжилгээг 234-н хүнд хийхэд 2 хүнээс корона вирус илэрсэн. Нэг нь амаржих газрын сургалт хариуцсан ажилтан байсан бол нөгөө нь төрөх эмнэлгээр үйлчлүүлж байсан эмэгтэй байжээ.
АДМИН








Нийгэм





