Dark Light
Нийгэм | 2021-02-04

Д.Нарангэрэл: Халдвар аваад эдгэсний дараа толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шинээр 31 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1890 болов. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 30 голомт байсан бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 томоохон шинэ голомт үүссэн байна.

Мэдээллийн дараа Хэдэн хүүхэд халдвар авсан бэ, халдвар аваад эдгэсэн хойно толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байна гэх мэдээлэл ирсэн. Энэ тухайд тодруулга хийж өгөөч гэх сэтгүүлчийн асуултанд 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Халдвар аваад эдгэсний дараа бие сульдах, толгой өвдөх, дотор муухайрах эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно. Ихэвчлэн өндөр настай иргэд, хүндээр өвдсөн иргэдэд ядрах, сульдах, нойр ихтэй болох тэмдэг илүү илэрч байна. Тиймээс эдгэсэн ч өөрийн биедээ анхаарал тавьж, витамин хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22