Dark Light
Нийгэм | 2021-02-04

Архангай аймаг иргэдээ татаж эхлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймаг иргэдээ 2021 оны 2-р сарын 5-ны өдрөөс 2-р сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд татан авах үйл ажиллагааг зохион байгуулна.

Харин хот хооронд зорчих иргэд дараах шаардлагыг хангах хэрэгтэй юм.

Иргэд өөрийн харьяа сумын Онцгой комиссын шуурхай штабын утас руу холбогдон 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд бүртгүүлэх,

PCR шинжилгээ хийлгэснээс хойш 72 цагийн дотор зорчих, хэрвээ PCR шинжилгээний хугацаа хэтэрсэн, шинжилгээнд хамрагдаагүй ирсэн тохиолдолд орон нутаг руу нэвтрүүлэхгүй болохыг анхаарах,

Хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд харьяа сумынхаа Онцгой комиссын шуурхай штабт бүртгүүлэн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд зорчих,

Нийтийн тээврийн хэрэгслээр ирэх иргэд сумын Онцгой комиссын шуурхай штабт бүртгүүлэн зөвхөн тухайн сумын хуваарийн дагуу зорчих,

Хувийн болон нийтийн тээврээр ирсэн иргэд өөрийн бүртгүүлсэн хаяг дээр шууд тусгаарлалтад хамрагдах тул аймгийн төв болон бусад суманд түр саатах боломжгүй болохыг анхаарах,

Эрдэнэбулган сумын иргэд 2021 оны хоёрдугаар сарын 5-10-нд нийтийн тээврээр зорчих, бусад сумын иргэд зөвхөн тухайн суманд явах нийтийн тээврийн хуваарьт өдөр зорчино.

Ирсэн иргэд өөрийн байнга оршин суух хаяг дээр 14 хоног гэрийн тусгаарлалтын журмыг мөрдөж, 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бусад орон нутаг Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хийхгүй.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22