2021 оны 02 сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт 2 тохиолдол батлагдсантай холбогдуулан Нисэхийн 40-р байрны 4 дүгээр орц, Өвөршандын хэсгийн гудамжуудад хэсэгчилсэн тусгаарлалт хийж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулсан.
Өчигдрийн байдлаар Өвөршандын гудамжны айл өрх, иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч хамгаалалтыг буулгасан байна.
Өнөөдөр Нисэхийн 40 дүгээр байрны 4 дүгээр орцны18 өрхийн 56 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарч хамгаалалтыг буулган ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Эх сурвалж: Налайх дүүргийн Онцгой комисс
АДМИН








Нийгэм



