Dark Light
Нийгэм | 2021-02-05

Цагаан сарын бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулахаар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахалтай холбогдуулан цагаан сарын бөхийн барилдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжгүй гэж Улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн бөхийн барилдааныг эрүүл бүс буюу орон нутагт зохион байгуулах санал гаргасан. Улмаар сар шинийн бөхийн барилдаанд барилдах 128 бөх,  жаяг дэгийн баг  бусад хүмүүсийг Улаанбаатар хотоос гарах зөвшөөрлийг Нийслэлийн Онцгой комиссын даргаас хүссэн.

НОК-ийн дарга дээрх хүсэлтийг хүлээн авч зөвшөөрч шийдвэрлэсэн байна. Ингэснээр 17-р  жарны хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Говь-Алтай аймагт зохион байгуулагдахаар боллоо..


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22