Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 4-ний өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 14283 хүнд PCR шинжилгээ хийснээс 38 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ.
Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Тусгаарлалтанд байсан хүмүүс байна.
Монгол шир ХК-ийн голомтоос, Нийслэлийн Амгалан амаржих газрын голомтоос халдварын тохиолдлууд нэмэгдэж илэрсэн" гэлээ.
АДМИН






Нийгэм






