ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шинээр 38 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1921 болов. Улаанбаатар хотод халдварын голомт тэлж өдөрт 30-аас дээш шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэйг онцолсон юм. Халдварын тархалт хамгийн өндөр байгаа томоохон голомтуудыг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр
"Монгол шир" ХК-ийн голомтод 7 шинээр бүртгэгдэж нийт 25 тохиолдол бүртгэгдсэн
БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах X-apartment байрнаас нийт 13 тохиолдол бүртгэгдсэн
Гутлын цехийн голомтоос 26 тохиолдол бүртгэгдээд байна.
Чингэлтэй дүүргийн нийтийн байрнаас халдварын тохиолдол олон гарч байгаа. Сүүлийн хоногуудад шинээр үүссэн голомтууд өндөр идэвхтэй байна гэлээ.
АДМИН







Нийгэм





