Dark Light
Нийгэм | 2021-02-05

Д.Нарангэрэл: Гуравдугаар сард халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шинээр 38 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1921 болов. Улаанбаатар хотод халдварын голомт тэлж өдөрт 30-аас дээш шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэйг онцолсон юм. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Гуравдугаар сард өдөрт гарах халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Давхарзүйн муруйг та бүхэнд өдөр бүр харуулж байгаа. Хавьтлууд болон тусгаарлан ажиглах байранд байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн математик загварчлалаар УОК болон ЭМЯ-нд байрлаж буй эрдэмтийн гаргаж байгаа судалгаанаас үзэхэд цаашдаа өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Эмч ажилчдынхаа нөөцийг нэмэгдүүлж, цар тахалтай холбоотой бүх арга хэмжээг авч ажилласаар байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22