Зөв ХҮН электорат намаас “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлж эхэлжээ.
"Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг олон нийт, гишүүд, дэмжигчдээс нээлттэй санлаар авч, хуулийн хүрээнд тодруулах болон нэр дэвшигч Монгол улсаа эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой" гэлээ.
Тэгвэл та www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээх боломжтой юм байна.
"Судалгааны үр дүнг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасан "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх"-ийг хориглосон хуулийн улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүсийг хуульд заасан хугацаанаас өмнө нийтэд ил болгохгүй" гэлээ.
АДМИН








Нийгэм





