Dark Light
Нийгэм | 2021-02-05

Б.Ундармаад холбогдох хэргийн 2 жил зургаан сарын хорих ялыг ХҮЧИНГҮЙ болгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож ЖДҮ-г дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан хэргээр ял оногдуулсан Б.Ундармаагийн хэргийг өнөөдөр прокурорын эсэргүүцлийн дагуу дээд шүүхээр хэлэлцсэн байна.

Дээд шүүхээс хэргийн шийтгэх тогтоолыг дүгнэн хэлэлцэж давж заалдах шатны шүүхийн ялыг хөнгөрүүлсэн магадлалыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасан байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж байсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22