Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг тавьсан ч зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тайлбар өглөө.
Тэрбээр" Сар шинийн барилдааныг аймагтаа зохион байгуулах болсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Бид эрсдэлгүй зохион байгуулахаар төлөвлөсөн.
Ингэхдээ тухайн барилдаанд оролцох бөхчүүд болон зохион байгуулалтын багт ажиллах хүмүүсийг гурван нисдэг тэргээр авч ирэхээр байсан бөгөөд аймгаас нэг ч хүн хавьталд орохгүй эрсдэл үүсэхгүй байсан. Мөн барилдааны үеэр малчдад зориулсан хандивын аян зохион байгуулж, аймагтаа орлого олох байсан юм. Сар шинийн баяргүйгээр, бөхийн барилдаангүйгээр Монгол хүнийг төсөөлөх аргагүй юм. Цагаан сарын баярыг үргэлжлүүлэн өв хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг. УОК-ын хийж чадахгүй зүйлийг Говь-Алтай аймагт хийе л гэсэн юм" гэлээ.
АДМИН








Нийгэм





