Dark Light
Нийгэм | 2021-02-06

Х Апартментын шинжилгээ өгсөн иргэдийн дундаас нэмж халдвар бүртгэгдсэн учраас хамгаалалтыг буулгаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлж байна.

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “ИКС АПАРТМЕНТ”-ын Б блок байрнаас анхны эерэг тохиолдол бүртгэгдсэн. 

Тус хотхоноос Коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн иргэн нь СӨХ-ын ажилтан байсан. Үүний улмаас Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос “Икс Апартмент”-ын Б блокын бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, мөн 1 давхрын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн ажилчин алба хаагчдаас 2 хоногийн дотор шинжилгээ авсан. 

“Икс Апартмент”-ын хувьд байруудын онцлог нь салгаж хязгаарлалт тогтоох боломжгүй. Тийм учраас дүүргийн Онцгой комиссоос Коронавирусний  халдвар тархах эрсдэл өндөр гэж үзэн нийт хотхоны 400 айлын 2000 орчим иргэнээс 2 удаагийн ПГУ шинжилгээг аваад байна. 

Уг шинжилгээгээр нийт 8 иргэнээс Коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. 

“Икс Апартмент”-д тогтоосон хамгаалалтыг өнөөдөр буюу 2-р сарын 5-ны өдөр буулгах төлөвлөгөөтэй байсан хэдий ч шинжилгээ өгсөн иргэдийн дундаас нэмж 1 тохиолдол бүртгэгдсэн учраас авсан хамгаалалтыг буулгалгүй өнөөдрийн байдлаар нийт 8 хоног хамгаалалт авсан байдалтай байна. 

“Икс Апартмент”-д бөөгнөрсөн хур их хогийг НҮГ-4 ачилт 2-р сарын 1,2-ны өдрүүдэд хийсэн. 

Иргэдийн өдөр тутмын хаясан хогийг ачилт хийхийн тулд мэргэжлийн хог ариутгалын компани ажиллаж байгаа учраас ачаалал ихтэй байгаа гэдгийг тус хотхоны оршин суугчдад мэдэгджээ.

Тиймээс “Икс Апартмент”-ын оршин суугч иргэд та бүхэн хамгаалалт авсан үед бөөгнөрөл үүсгэхгүйгээр, сахилга бат, хариуцлагатайгаар халдвар хамгааллын дэглэмээ сахиж тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагахыг хүсэе!

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00