Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 5-ний өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 20853 хүнд PCR шинжилгээ хийснээс 61 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ.
Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс голомттой ойрхон байсан хүмүүсээс илэрсэн байна.
Тухайлбал Монгол шир ХК-ийн, Банк бус санхүүгийн байгуулга, Амгалан амаржих газар, СХБД-ийн бэлх орчимд байдаг гутлын цех зэрэг голомтуудаас тохиолдлууд нэмэгдэж илэрсэн" гэлээ.
АДМИН








Нийгэм





