Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр авьяаслаг тамирчид өнөөдөр/2021.02.07/ зуурдаар таалал төгссөн байна.
Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул болон Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг нэгнийхээ аминд хүрээд, амиа хорлосон гэх мэдээлэл байгаа ч цагдаагийн байгууллага маргааш тайлбар өгөх ажээ.

Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа О.Баярцогт багшийн удирдлага дор Этүгэн Ирвэсүүд багаас эхлүүлж, Сербийн Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн 23 Стормс багт хүчин зүтгэж байсан юм.

Харин Х.Цогтсайханы хувьд Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байсан юм.
Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
АДМИН








Нийгэм





