Dark Light
Нийгэм | 2021-02-08

Улаанбаатар хотод өдөртөө өдөртөө 4-6 градус хүйтэн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 02 дугаар сарын 07-ны 20 цагаас 02 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 23-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00