Dark Light
Нийгэм | 2021-02-08

А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудын 90 гаруй хувь нь ойрын хавьтлаас илэрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрээр: "Сүүлийн 24 цагийн дотор "Монгол Шир" үйлдвэр, Наркологийн төв, гутлын цех, Микс Пицца, ББСБ, СХД-ийн худалдааны төвтэй холбоотой болон гэр бүл дамжсан хавьтлуудын дундаас шинээр халдварууд илэрсэн байна. Энэ голомтуудын халдварын хүрээ идэвхтэй байна. Нийтийн байр гэх зэрэг зүйлсээс хамаарч халдварын хэлхээ холбоо зогсохгүй байна. Батлагдсан тохиолдлуудын 90 гаруй хувь нь ойрын хавьтлаас илэрч байна. Тийм учраас та бүхэн хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, маскаа тогтмол зүүх, гараа тогтмол угаах шаардлагатай" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16