Дөнгөж сая Сүхбаатарын талбай дээр нэг иргэн өөрийгөө шатаан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийн учир шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлснээр: "Өөрийгөө шатаасан иргэн 34 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд амьсгал хураасан байсан" гэжээ.
Гэрчийн хэлснээр: " Ажлаасаа гараад явж байсан чинь урд нэг хүн өөр дээрээ бинзен асгаад явж байсан. Бинзений үнэр нь маш их үнэртэж байсан. Тэгээд гэнэт нэг зүйлийг чангаар орилж хэлээд дараа нь гал асч эхлэсэн. Унтраах гэж гадуур хувцасаа тайлаад очсон боловч гал маш хүчтэй дүрэлзэж байсан" гэлээ.


АДМИН






Нийгэм




