Dark Light
Нийгэм | 2021-02-08

Дубай хот жуулчдыг хүлээж авсаныхаа горыг амсаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотод жуулчид далай эрэг, халуун элсэнд амарч явах хүсэлдээ автан халдварыг эс тоон ирсэн байдаг. Дубай хотод олон улсын шинжтэй тэмцээн уралдаан болсон бөгөөд халдвар хамгааллын дүрэм журмыг сайтар сахиж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Гэвч нөхцөл байдал төсөөлж байгаа шиг биш бололтой. Жуулчдыг хот руу нэвтрүүлснийхээ горыг амсаж байгаа бололтой. Яахав өнгөцхөн байдлаас харвал Дубай хотод ямар ч халдвар байхгүй мэт хүмүүс гудамжаар дүүрэн холхиж байгаа. Харин эрүүл мэндийн салбар, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Өвлийн энэ улирал Европ болон барууны орнуудаас хүмүүс ирж өвөлжөөд нутаг буцдаг уламжлалтай. Ажлаа Дубай хотоос хийж, цахим хурал зөвлөгөөн зэргийг амархан амжуулаж байгаа.  Харамсалтай нь халдварын тоо хотын хэмжээнд нэмэгдэж байгаа нь тэд асуудалд орж эхэлснийг харуулж байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/dubai-tourism-crackdown-covid-19/index.html


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22