Dark Light
Нийгэм | 2021-02-08

Яруу найрагч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оноолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн  4.2 дахь заалтад заасан  гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Д.Галсансүхэд холбогдох  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 02 дугаар сарын 08 -ний  өдөр  хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгч Харгана овогт Дэжидмаагийн Галсансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00