Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаан амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Энэхүү хэргийг ЦЕГ-н Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрээр: "13:32 цагт энэ харамсалтай үйл явдал болжээ. Энэ хэрэг дээр СБД-ийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба шалгалтын ажлыг явуулж байна. Нас барсан иргэн Шүүх эмнэлэгрүү задлан шинжилгээрүү шилжээд байна. Хохирогчийн биеэс 1987 онд төрсөн "Э" гэдэг хүний бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ бичиг баримт хохирогчийн бичиг баримт мөн эсэхийг шалгаж байна. Тухайн хэргийн үед Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн ажилчин хурдан шуурхай очсон боловч гал хүчтэй дүрэлзэж байсан боловч цагдаагийн албан хаагч бас гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Одоогоор хэн бодохыг нь тодорхойлоогүй энэ хэрэг дээр ажиллаж байгаа учир та бүхэн батлагдаагүй мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэлээ.
АДМИН






Нийгэм




