Dark Light
Нийгэм | 2021-02-08

Мьянмарт 10 мянга гаруй хүн Ан Сан Су Кийг суллахыг шаардаж жагслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мьянмарын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал газар авах төлөвтэй байна. Ардчилсан намын тэргүүн, 30 жил гэрийн хорионд байсан Ан Сан Су Кийг цэргийн эргэлт болж төрийн эрх мэдлийг армийнхан авах үед баривчилсан байдаг. Тэгвэл түүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Жагсаалд нийт 10 мянга + гаруй хүн оролцож байгаа бөгөөд Олон улсын байгууллага анхаарлаа хандуулаад эхэллээ. НҮБ ойрын өдрүүдэд яаралтай арга хэмжээ авах бололтой. Жагсаалд оролцож байгаа иргэд Ардчилсан Мьянмар улсыг хүсэж байгаагаа үндсэн хуулиар олгогдсон эрхээрээ дамжуулан сонгуулиар илэрхийлж Ардчилсан намынханд засгийн эрхийг олгосон. Гэвч цэргийн хүчнийхэн сонгуулийн үр дүн ямар нэгэн байдлаар барууныханы нөлөө орж, гаднаас сонгуульд нь нөлөөлсөн гэж үзэн санал хураалтыг хүчингүйд тооцож, хуйвалдагч нарыг баривчилсан гэх тайлбарыг өгсөн. 

 

Эх сурвалж: 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22