Dark Light
Нийгэм | 2021-02-09

Сураггүй алга болсон тусгай хэрэгцээт 34 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Сайхан хашаат” гэдэг газар тус сумын харьяат малчин О нь хоёрдугаар сарын 6-ны өдөр гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 8-ны өдрийн 15:50 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 02.08-ны өдрийн 16:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад малчин О /34 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг тус сумын Буянт багийн иргэн Ц-ийнд эсэн мэнд ирлээ /гэрээс нь 45 км-ын зайтай/ гэж мөн өдрийн 20:51 цагт ар гэрийнхэнтэйгээ холбоо барьсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00