ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 8-ний өдөр УБ, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториудад нийт 18871 хүнд PCR шинжилгээ хийснээс 47 хүний шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ.
Тухайн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн. Ихэвчлэн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариунаас илэрсэн. Шинэ 2 голомтууд үүссэн
Элизабет хотхон-4 тохиолдол бүртгэгдсэн
Cи Жи Эс хувийн эмнэлгээс-8 тохиолдол бүртгэгдсэн" гэлээ.
АДМИН







Нийгэм




