Dark Light
Нийгэм | 2021-02-09

Дулааны шугам задарч нас барсан 3-н иргэн тодорхой оршин суух хаяггүй иргэд байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч 3 иргэн нас барсан гэсэн мэдээллийн дагуу ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвөөс тодруулга өглөө.

"Өчигдөр буюу 2021-02-08 ны өдрийн 23:00 цагийн орчимд БГД-ын 6-р хороо 19-р байрны дулааны шугам задарч 3-н хүн түлэгдэж нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгуулгад бүртгэгдсэн.  БГД-н Цагдаагийн 2-р хэлтэс бусад байгууллагатай хамтарсан хэргийн газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газар 5-н хүн байсан бөгөөд 3 нь нас барсан, 2 нь  биедээ тодорхой хэмжээний гэмтэл авсан учраас Гэмтэл Согог Судлалын эмнэлэгт эмчлүүлж байна.  

Шалгалтын ажиллагаагаар БЗД-т оршин суух хаягтай иргэн 41 настай У, эрэгтэй Э  мөн нэг иргэн хэн болох нь тодорхойгүй байна. Биедээ тодорхой төрлийн гэмтэл авсан 2 хүн хоёулаа эрэгтэй нэг нь Дархан-Уул аймгийн харьяа 47 настай, нэг нь Ховд аймгийн харьяа 26 настай Ц болох нь тогтоогдсон. Тухайн 5-н этгээд нь тодорхой оршин суух хаяггүй, гэр оронгүй гэж тогтоогдлоо" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00