Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамжаар Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 2 дугаар сарын 20-ны өдрийн 06.00 хүртэл аймгийн төв, сум, баг хоорондын орох гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаагаар хязгаарлана.
Хэрэв дээрх хугацаанд батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд болон хөдөө, сумдад зорчвол Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлага нь хүнийг 500000₮ торгоно эсхүл 7-30 хоног баривчилна.
Хариуцлагатай иргэн халдвараас сэргийлнэ.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн цагдаагийн газар
АДМИН







Нийгэм




