2021 оны 1-р сарын 26-ны шөнө Улаанбаатараас Дархан-Уул аймагт ирэхдээ 140-ийн нэвтрэх пост дээр саатуулагдан улмаар 1-р сарын 27-нд PCR шинжилгээ нь эерэг гарсан хүнс тээврийн жолоочийг Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэн эмчилж байсан. 14 хоногийн эмчилгээний дараа жолооч бүрэн эдгэрч Дархан хотод өнөөдөр ирж байна. Өмнө нь ХӨСҮТ-д эмчилсний дараачаар 300 ортой сувилалд шилжүүлэн хянадаг байсан бол Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа халдвараас үүдэн иргэдийг шууд гэрийн хяналтанд шилжүүлдэг болжээ. Тиймээс Дархан хотын Хүслийн хотхонд амьдардаг хүнс тээврийн жолооч ийнхүү орон нутагтаа гэртээ ирж 7 хоног ажиглалтад байна гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын Тархвар судлаач мэдээллээ.

Түүний ойрын хавьтлын гэгдэж байсан 99 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаж байсан. Тэгвэл эдгээр иргэдийн тусгаарлалтын 14 хоног 2-р сарын 6-наас 10-ны хооронд дуусч гэрийн ажиглалтад шилжиж байна. Дархан-Уул аймаг ийнхүү дахин халдваргүй ногоон бүс болсноо баталлаа. Иймээс иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ алхам тутамдаа баримталсаар байх нь чухал байгаа юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
АДМИН







Нийгэм




