Dark Light
Нийгэм | 2021-02-09

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн адаг шарагчин үхэр сарын гурван хөх шарагчин үхэр өдөр

 

Үс засуулвал: Сүлд тэнэж одно

 

Наран ургах, шингэх: 08.07:18.06

 

Барилдлага: Идэр

 

Шүтэн барилдлага: Төрөхүй

 

Суудал : Шороо

 

Аргын тооллын 2 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 29, Булаагч одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах , найр хурим хийх , бэр гуйх , инж өгөх , авах , үнэт эрдэнийн зүйл авах , лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах , байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22