Dark Light
Нийгэм | 2021-02-10

4 ханатай гэр шатсаны улмаас 49 настай, эрэгтэйн 2 гарын сарвуу хайрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэй хорооллын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний өдрийн 14:04 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.3 км зам туулан 14:07 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /49 настай, эрэгтэй/ 2 гарын сарвуу хайрагдсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00