Dark Light
Нийгэм | 2021-02-10

Өөр хүний шинжилгээний хариу ашиглан хот хооронд зорчсон хүнээс коронавирус илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Сэлэнгэ аймгийг сүүлийн 48-80 хоног халдвар илрээгүй эрүүл бүс боллоо хэмээн зарласан бол өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймагт, бусдын PCR шинжилгээний бичгээр ирсэн хүнээс халдвар илэрлээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил:  

-"УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа ч энд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. 

Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд  PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад  хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан.

Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан. Эдгээр хүмүүсийг  олж сумдуудад нь тусгаарласан.

Сүхбаатар суманд ирсэн иргэдээ халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан  ч  нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа.  Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа  ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо" гэж мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22