Dark Light
Нийгэм | 2021-02-10

Асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, 2 хүний амь нас хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.02.09-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 206 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 144 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. 

2021.02.10-ны өдөр 01.12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ХУД-ийн ЗДТГ-ын хойд замд Doosan SD300N авто ачигч /ковш/ маркийн автомашин Mitsubishi Delica, Toyota prius  маркийн автомашинуудтай мөргөлдөж, Toyota prius  маркийн автомашины жолооч Э-н амь нас хохирсон.

2021.02.09-ний өдөр 16.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум 2-р баг “Багийн төв” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 13км/ асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч Т, Г нарын 2 хүний амь нас хохирсон.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22