Dark Light
Нийгэм | 2021-02-11

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг төрийн дээд одонгоор шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын байгууллагын албан хаагчдыг Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медалиар шагналаа.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Жанчивдоржийн Болормааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Мөнхнасангийн Дэлгэржав, МУБИС-ийн Ахлах мэргэжилтэн Цэвээндоржийн Дамдинсүрэн, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Түмэндэмбэрэлийн Уянга нарыг Алтан гадас одонгоор, БШУЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Батсүрэнгийн Мөнгөнбагана, Радио телевиз, медиа урлагийн сургуулийн захирал Дагмидын Одсүрэн нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны яамны ёслол хүндэтгэлийн “Соёмбо” танхимд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Дэд сайд Г.Ганбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулж, баяр хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22